Виртуаль урлагийнханд гэнэтийн бэлэг барихаар зэхэж буй. Тус музейн боловсролын танхимд Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийг проектороор дуу чимээтэй хөдөлгөөнтэй харуулахаас гадна МУИС-ийн багш Б.Энхбаярын бүтээсэн виртуаль бурхдыг үзүүлэх тоног төхөөрөмжийг бэлтгэж байгаа аж. Мөн музейд буй үзмэрийг харьцуулж бодитоор харах боломж бүрдүүлжээ.
Төрийн бус байгууллага, чөлөөт уран бүтээлчид, их дээд, ЕБС сургууль, сонирхсон хүмүүс ч хамтран ажиллаж болох гэнэ. Монголын Дүрслэхийн урлагийн түүхийн хичээл хамтран явуулах, үзсэнээ зохион бичлэг хийх, зурах хэлбэрээр хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн заах түүх, монгол хэл уран зохиолын багш нар ч боловсролын ажилтантай нь холбогдож, урьдчилан цаг авах, гэрээ байгуулах юм.