БНХАУ-ын Харбин хотод зохиогдсон олон улсын мөсөн баримлын 33 дахь удаагийн тэмцээн энэ сарын 8-нд өндөрлөв. Тэмцээнд 16 улс орны 35 баг оролцсоноос Монгол Улсын баг “Уянгын хорвоо” баримлын бүтээлээрээ тэргүүн байрт шалгарчээ.
Уг тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Египет, Польш, Канад, АНУ, Испани, Их Британи зэрэг 16 орны 69 уран барималч авьяас, ур чадвараараа өрсөлдсөнөөс БНХАУ-ын Харбины баг “Эмэгтэй жанжин”, ОХУ-ын баг “Ном” бүтээлээр дэд байр эзэлсэн байна.
БНХАУ-ын Харбин хотод зохиогдсон олон улсын мөсөн баримлын 33 дахь удаагийн тэмцээнд оролцсон монголын сийлбэрчид