СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-10

О.Баасанхүү: ЖДҮ-чид гурван төрлийн хулгай хийсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Алтан Дорнод Монголын Ганболд гэдэг хүн Голомт банкны тухай ноцтой зүйлүүд ярилаа. Голомт банкны захирал байсан хүн гадаа жагсаж байгаа. Цензургүй яриагаар энэ талаараа яримаар байна. 

Би ажлаа хиймээр байх юм. Гэтэл ажил хийлгэхгүй байна. Ипотекийн зээлийг буулгамаар байх юм. Би сая Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. 60 тэрбумаас үнэхээр салах хүсэлтэй байгаа юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээч ээ. Утаанаас салмаар байгаа бол хотын статусыг хурдан батлаач гэсэн. 

ЖДҮ-чид гурван төрлийн хулгай хийсэн. Нэг нь зуучилсны хөлс гэж 50-аас дээш сая төгрөг авсан шүү дээ. Хоёрт, хуурамч төсөл бичсэн. Малын хашаа барих зээлээр УИХ-ын гишүүн Я.Содбаатар эмнэлэг барьсан. ЖДҮХС эмнэлэг барих зээл олгодоггүй шүү дээ. Гуравт, мөнгө угаасан. 50-60 хувийн хүүтэйгээр ББСБ-аар дамжуулан ард түмэнд зээлүүлсэн. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.