СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-01-10

Валютын нөөц нэмэгдээд ч ам.долларын ханш тогтворжсонгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлт хэмээн импортлогчид болон тэднийг хянадаг төрийн байгууллагуудын зүгээс тайлбарладаг. Ам.долларын ханш шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа шиг бусад хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг ч хөөрөгдсөн. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн огцом өсөлт үзүүлсэн ам.долларын ханш оны өмнөхөн харьцангуй тогтворжсон ч эргээд эрчимтэй нэмэгдэх хандлагатай боллоо. Шинэ оны эхний долоо хоногт ам.долларын ханш 20 гаруй төгрөгөөр өсч, юм. Үүнээс шалтгаалан бизнес эрхлэгчдийн зардал өсөөд зогсохгүй улс ч багагүй хохирол амсаж мэдэхээр байдал үүслээ. Учир нь УИХ-аас энэ оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 2530 төгрөгөөр тооцсон юм.

Уг нь Монголбанкны валютын нөөц өнгөрсөн хоёр сарын дотор 2.8-аас 3.4 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд гадаад валютын албан нөөц 2012 оны эцэст 4.1 тэрбум долларт хүрч байжээ. Ийнхүү валютын нөөц нэмэгдсэн боловч эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад хүрэлцээтэй бус хэвээр байгааг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлдээ онцолж байсан юм. Тэрбээр зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ ам.долларын ханшийн өсөлтийг эдийн засгийн дархлаа сул байгаатай холбон тайлбарласан. Мөн улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой хэмээсэн юм. Тухайлбал, улс төрийн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй боловч Засгийн газрын үйл ажиллагаагаа үргэлжлэх шийдвэр гарч, Монголбанк бодлогын хүүг өсгөж, интервенцийн хэмжээг нэмэгдүүлж, нүүрсний экспорт сэргэж эхэлснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих хандлагатай байгааг онцолж байлаа.

Аргентин, Турк, Орос, Хятад, Энэтхэг улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хамгаалах үйл ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй. АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өнгөрсөн онд хэд хэдэн удаа нэмсэн нь дэлхийн зах зээл дээр ийм савлагаа үүсгэсэн талаар шинээчид онцолж байсан. Тэгвэл БНХАУ, АНУ хооронд үүссэн худалдааны маргаан эцэслэгдээгүй тохиолдолд ам.долларын чангаралт энэ онд ч үргэлжлэх таамаг байгаа юм. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 2019 оны эцэс гэхэд 3.25 хувьд хүргэж болзошгүй.

Үүнээс гадна гадаад орчны нөлөөгөөр ханшийн өөрчлөлт дэлхийн хөгжиж буй олон оронд гарч эхэлсэн. Аргентин, Турк, Орос, Хятад, Энэтхэг улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хамгаалах үйл ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй. АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өнгөрсөн онд хэд хэдэн удаа нэмсэн нь дэлхийн зах зээл дээр ийм савлагаа үүсгэсэн талаар шинээчид онцолж байсан. Тэгвэл БНХАУ, АНУ хооронд үүссэн худалдааны маргаан эцэслэгдээгүй тохиолдолд ам.долларын чангаралт энэ онд ч үргэлжлэх таамаг байгаа юм. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 2019 оны эцэс гэхэд 3.25 хувьд хүргэж болзошгүй. АНУ-ын төв банк бодлогын хүү ингэж өсч байгаа учраас хөгжиж буй орнуудын зах зээл дээрээс ам.доллар буцаж татагдах үйл явц дэлхий даяар явагдах юм. Үүнтэй холбоотойгоор Малайз, Индонез, Энэтхэг, ОХУ, Турк, Аргентин зэрэг улсууд бодлогын хүүгээ чангаруулсан. Харин Монголын үндэсний мөнгөн тэмдэг буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Монголбанк төгрөгийн ханшийг бодлогын хүүгээр удирддаг.

Мөнгөний чанга бодлого баримтлах, эсвэл сулруулах замаар зах зээл дээр эргэлдэж буй төгрөг валютын харьцааг хянадаг гэсэн үг. Төв банкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүгээ нэг хувиар өсгөж, 11 хувьд хүргэсэн. Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг өсгөсөн шалтгаанаа “Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, . Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжлийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна” хэмээн тайлбарлаж байсан юм. Монголбанкнаас валютын ханшийг зохицуулахаар интервенц буюу валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг.

Д.Дорж

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.