Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг Дарлинг мөрөн үхсэн загасаар дүүрчээ.
Голд байдаг том жижиг бүх төрлийн загас учир битүүлэг шалтгаанаар үхснийг иргэд камерын дуранд буулгасан байна.
Дарлинг мөрний ойролцоо хоёр дахь удаагаа олон зуун мянган загас үхснийг харж байна гэдгээ оршин суугчид ярьжээ.
Энэ нь хэт хуурайшил, цаг агаарын хэм унаснаас болсон гэж албаныхан үзэж байна.
Хэт хуурайшсанаар гол мөрний замаг үхэж, замаг үхснээр усан дахь хүчилтөрөгч дутагдаж загас олон мянгаараа үхэж байна гэжээ.
Харин иргэд захиргааны эрх баригчдыг хүрээлэн буй орчинд анхаарал хандуулаагүйд зэмлэн буруутгаж байна.
Эх сурвалж: www.bbc.com