Өчигдөр буюу лхагва гарагт Австрали дахь дипломат консулын газруудад учир битүүлэг илгээмж ирж онц байдал зарлаад байсан.
Өнөөдөр өглөөний мэдээгээр сэжиг бүхий илгээмж илгээсэн эрэгтэйг баривчлан саатуулаад байна. 48 настай сэжигтэн чухам ямар зорилгоор илгээмж явуулсан нь тодорхойгүй ч түүний илгээмж дээр бичсэн үгс заналхийлсэн утгатай байжээ. Хэрэв эрэгтэй гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол 10 хүртэл жилийн хорих ял сонсно.
Австралийн Холбооны цагдаагийн газраас сэжигтэн нийт 38 илгээмж илгээсэн гэж мэдэгдлээ. Илгээмжнээс уулын хөвөн буюу шилэн хөвөнтэй төстэй зүйл илэрсэн ба шалгаж мөрдөх ажил үргэлжилж байна. Консулын газрын ажилтнууд болон олон нийтэд аюул учраагүй.
Нийслэл Канберра, Мэльбурн, Сидней хотуудад байдаг Их Британи, Америк, Швейцарь, Пакистан, Энэтхэг, Грек, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Итали, Испани, Франц улсуудын консулын газруудад илгээмж ирсэн нь батлагдсан ба эдгээр газруудад онц байдал зарлажээ.
Эх сурвалж: www.bbc.com