Металлика "S&M" тоглолтын хоёрдугаар хэсэг

ӨДӨР ТУТАМ

ONLINE TV

Шинэ мэдээ

МУ CONTENT

НИЙТЛЭЛЧДИЙН БУЛАН

Соёл урлаг, Шилдэг тоглолт

Металлика "S&M" тоглолтын хоёрдугаар хэсэг

 

Манай сайт эрхэм уншигч, үзэгчдийнхээ амралтанд зориулан өдөр бүр дэлхийн шилдэг амьд тоглолтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ үдэш Металлика хамтлагийн "S&M" тоглолтын үргэлжлэлийг хүргэж байна. Тоглолтын эхний хэсгийг үзэх бол энд дарна уу. 

Домогт Металлика хамтлаг:

Та бүхэн Металлика хамтлагийн нэрэнд "Металманиа" гэдэг нэр яригдаж байсныг мэдэх үү. "Metal Blade" бичлэгийн студиэс 1982 оны эхээр гаргасан "Metal Massacre I"  цомогт Металлика хамтлаг "Hit The Lights" анхны дуугаа бичүүлж байжээ. Энэхүү цомогт хамтлагийн нэрийг "Mettallica" хэмээн буруу бичин хамтлагийнхныг бухимдуулсан байдаг. 

1986 оны есдүгээр сарын 27 өдөр Металлика хамтлаг Европийн орнуудаар "Damage inc" аялан тоглолтоо хийн автобусаар явж байхад автобус нь осолдлоо. Хамтлагийнхан хөзөр тоглон хожсон нь давхар орон дээр унтах эрхтэй болдог уламжлал байлаа. Энэ өдөр мөн л уламжлал ёсоор хөзөр тоглон хамтлагийн аргил гитарчин Бартон хожиж Хамметийн орон дээр унтах эрхтэй болсон байна. Шведийн нутаг дэвсгэр дээр явж байх үед тэдний автобус гэнэт жолоодлогоо алдан онхолдож засмал зам дээр хэд хэдэн эргэсэн гэдэг. Энэ үед бөмбөрчин Улрич, гитарчин Хаммет, Хэтфийлд нар ноцтой гэмтэл аваагүй ч хамтлагийн аргил гитарчин Клифф Бартон нас барсан юм. 

 

Клифф Бартонгүй Металлика хамтлагийн ирээдүй маш бүрхэг болж хамтлагийн үлдсэн гурван гишүүн хамтлагтаа шинэ гишүүн хайхаар шийдлээ. Тэд 40 гаруй аргил гитарчныг шалгасны эцэст Жейсон Невстэд дээр тогтлоо.... үргэлжлэл бий.

Алдарт "Symphony and Metallica" тоглолт хоёрдугаар хэсэг:

Уг амьд тоглолтын бичлэгийг цомог болгон гаргасан эхний долоо хоногтоо 300.000 хувь борлогдсон байдаг. Өнөөдрийг хүртэл зөвхөн энэ цомог 8 сая орчим хувь зарагдсан тоо байдаг юм байна. 

 

 

 

Санал болгох

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх