Орчин цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг тайзнаа анх тоглогдсон цагаас хүмүүсийн сонирхлыг ихэд татсан. Их зохиолчийн тухай өгүүлэх жүжиг бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн түүхэн өгүүлэмж бодол эргэцүүллийн уран бүтээл юм. Зохиолыг яруу найрагч СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагч СТА Ч.Түвшин найруулжээ.
31 нас насалсан хэдий ч сэтгэл оюундаа байсан хязгааргүй их суу билигт оюуны гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлэн өгсөн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэх жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглосон юм. Д.Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрийг Н.Баярмаа бүтээсэн билээ.
Үлгэр домог мэт амьдарч одоо үе үеийн хүмүүсийн оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн түүхэн эмгэнэлт жүжгийг тайзнаа дахин энэ сарын 23,24-нд 19:00 цагт олны хүртээл болгохоор боллоо. Жүжгийн тасалбар суудлын зэрэглэлээс хамаараад 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000 төгрөгийн үнэтэй.
"Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг
Тэртээ 1998 онд одоогоос 20 жилийн өмнө “Монголд олигтой жүжгийн зохиолч алга байна” хэмээн УДЭТ-ын найруулагч Ч.Найдандоржийн ярилцлага өгөхийг нь сонссон Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн энэ жүжгээ бичсэн гэдэг. Уг жүжгийг тус театрын тайзнаа энэ сарын 18-нд 19.00, харин 19-20-нд 18:00 цагаас толилуулахаар болжээ.
Зохиолч Б.Лхагвасүрэн /Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ/
Ерөнхий найруулагч Ч.Найдандорж /УГЗ/
Ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/
Хөгжмийн зохиолч Х.Булган
Арчуг хаан: Б.Жаргалсайхан /МУГЖ/
Эгэрэг өрлөг: П.Цэрэндагва /АЖ/
Цэцэр хатан: Б.Нармандах /СТА/
Гүргэл хатан: М.Тогтохжаргал /СТА/ нар тоглож олны хүртээл болгосон юм.
Жүжгийн тасалбар мөн суудлын зэрэглэлээс хамаараад 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000 төгрөгийн үнэтэй.