СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-09

Д.Дамба-Очир: Намайг өмнө нь АТГ- аас гэрчээр дуудаж байцаачихаад өнөөдөр яллагдагч гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо яг одоо төрийн ордонд хуралдаж байна. Прокурорын байгууллагаас ирүүлсэн саналын дагуу УИХ-ын дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулиар 48 цагийн дотор хэлэлцэх журамтай. Энэ дагуу тус байнгын хороо хуралдаж, нэр дурдагдсан дөрвөн гишүүнийг нэг нэгээр нь дуудаж уулзаж байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Халдашгүй байдлын байнгын хорооны хуралдаанаас гарч ирлээ. Тэрбээр "Намайг өмнө нь АТГ- аас гэрчээр дуудаж байцаачихаад өнөөдөр яллагдагч гэж байна" гэж хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: ЖДҮХС-аас зээл авахаар хүссэн компанид "дэмж" гэж бичиг хийж өгсөнөөрөө би буруудаж байгаа юм байна л даа. Тэгж ярих юм бол бид бичиг хийж өгөх үүрэгтэй байдаг байхгүй юу. Би сая тэгж л прокурорт нь хэллээ.

- Гишүүнээ таныг албан бичигтээ "Миний УИХ-ын гишүүний нэр төрийг барьцаалж зээл олго" гэсэн юм яригдаад байгаа?

- Тийм юм байхгүй. Би албан бланк дээрээ зээл олгохыг дэмж л гэсэн агуулгатай юм бичсэн. 

- Тантай хамаатуулаад байгаа шалтгаан нь юу юм бэ?

- Ердөө л намайг нөлөөлсөн байж болзошгүй гээд байгаа юм билээ.. Би сая прокуророос асуулаа. Яахаараа 30 хэдэн гишүүн бичиг хийж өгсөн, бүгд прокурорт очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг яахаараа оруулж ирдэг юм бэ. Бүгдээрээ. Ямар учраас оруулж ирж байгаа юм бэ, үүнийг юу гэж ойлгох юм бэ. Юу ч дуугарахгүй суугаад л байна лээ ш дээ.

- Б.Ундармаа, Л.Энхболд гишүүдийг авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэж байгаа юм билээ?

- Үүнийг би мэдэхгүй. Тийм юм байж магадгүй. Гэхдээ өөрсдөөс нь асууцгаа. Миний хувьд бичиг хийж өгсөн гэдгээр асууж байна.

Би нэг юм хэлье.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.