СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-09

УИХ-ын гишүүн Л.Энхболд: АТГ-аас намайг нэг удаа дуудаж мэдүүлэг авсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Прокурорын байгууллагаас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн бариад байгаа. Тэдгээр дөрвийн нэг, УИХ-ын гишүүн Л.Энхболд сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр: 

УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль орж ирсэн. Би өнөөдөр хувиа бодоод чөлөөлөгдөөд түдгэлзээд явчихвал энэ МАНАН-ийн эсрэг асуудал цааш даамжирна. Олон бизнесмен, олон улс төрчийн нөхцөл байдал хүндэрнэ. Хойч ирээдүйгээ бодсон шийдвэрүүд гэж би ойлгож явдаг хүн. Хариу нь өнөөдөр ингэж ирж байна уу даа.

- ЖДҮХС-аас зээл авсан компани чинь танай охины компани юм уу?

- Үгүй, үгүй. Манай охинтой ямар ч хамаагүй

- Та компаний удирдлагатай уулзсан уу?

- Үгүй уулзаагүй. АТГ уулзахыг хориглосон юм билээ.

- Таныг хууль хяналтын байгууллага дуудаж мэдүүлэг авсан уу?

- АТГ-аас нэг удаа дуудаж мэдүүлэг авсан ш дээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.