БНСУ-ын Чонгсонд энэ сарын 12-13-нд зохиогдох олон улсын мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд “Сутайн бор” клубын дөрвөн тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцоно.
Тэмцээнд
Н.Хэрлэн ОУХМ
О.Сайханжаргал
Б.Ариунбаяр нар хурд болон техникийн төрөлд өрсөлдөх юм. Чонсонгд зохиогддог дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд уламжлалт ёсоор дэлхийн шилдэг баг, тамирчид өрсөлддөг. Нийт 18 орны 100 гаруй тамирчин хурд, хүч авхаалж, самбаагаа сорино. БНСУ, ОХУ-аас хамгийн олон буюу эрэгтэй тус бүр 10, эмэгтэй тус бүр 9 тамирчин сойж байна. Тэдний дунд дэлхийн болон дэлхийн цомын шагнал хүртсэн аваргууд багтжээ.
Манай тамирчид дасгалжуулагч, Спортын мастер Х.Нямдоо болон Монголын Хүндийг Өргөлтийн Холбооны ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаасан юм.
Баг тамирчдыг “Сутайн бор” клубын удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүх, ОУУХ-ны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан, “Сутайн бор” клубын тамирчин, Уулын спортын I зэрэгтэй Б.Одмандах нар хүлээн авч уулзав. Хилийн дээс алхсан тамирчид БНСУ-д болох тэмцээний дараа үргэлжлүүлэн Сөүлээс БНХАУ-ын Бээжинг зорино. Бээжинд энэ сарын 18-20-нд Үндэсний уулын авиралтын бэлтгэлийн баазад мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.