СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТББХ-оор Eрөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өргөн барьсан хуулийн төслийг уншиж сонсголоо. УИХ чуулган 40 хоног гацсан учир Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барьж байна гэлээ.

Төсөл өргөн барьсантай холбоотой УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Д.Хаянхярваа нар асуулт асууж байна. 

Ж.Мөнхбат гишүүн энэ хуулийг батлахдаа УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрвөл чөлөөлнө гэж баталж өгөөрэй гэв. Тэрээр өөрийн гишүүний бланкан дээр УИХ-ыг тараах гарын үсэг зуруулж эхэлсэн ба одоогоор найман УИХ-ын гишүүн зураад байгаа аж. Ес дэх хүнээр Ж.Батзандан гишүүн зурахаар болсноо хэллээ. 

 УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Олон судалгаанд оролцогчдын 80 хувь нь УИХ-ын нэр хүнд унасан гэж үзсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийг хэлэлцэх ёстой.  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.