СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ халагдсан тагнуулчийг хордуулсан нотолгоог Аюулгүйн Зөвлөлд танилцуулна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

ОХУ-ын цэргийн тагнуулчийн алба хааж байгаад Британид давхар ажиллаж байсан Сергей Сприкал болон түүний охин Юлия Сприкал нарыг хордуулсан гэх сэжигтнүүдийг олон нийтэд зарлаад байна.

Энэ талаар анх удаа Британий Ерөнхий сайд Тереза Мэй танилцуулж сэжигтнүүдийг Москвагаас Лондон руу хуурамч пасспорт ашиглан нэвтэрснийг олж тогтоосон гэжээ. Мөн сэжигтнүүдийн Гэтвик нисэх буудлаас гарч Лондон хотын галт тэрэгний буудал болон хохирогчдын хордсон Сэлисбюри хотын гудамжуудаар явж байгаа хяналтын камерт бичигдсэн дүрсийг задалсан байна.

Сэжигтэй этгээдүүд камерын бичлэгт үлдсэн нь

. Сприкал болон түүний охин, цагдаагийн ажилтныг хордуулсан хорыг Новочик гэх мэдрэлийн үйл ажиллагааг гэмтээдэг химийн хор гэж үзэж байгаа юм. Энэ хорыг 1971-1993 оны хооронд Зөвлөлт Холбоот Улсын армид ашигладаг байсан юм.

Сэжигтнүүд болох Александр Петров, Руслан Боширов

. Хэдийгээр ОХУ-ын тал эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэж, Сэлисбюри хотын хэрэгт Оросын Засгийн газар ямар ч хамаагүй хэмээн байр сууриа хамгаалсаар байгаа ч Британийн Засгийн газар нотлох баримтуудыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өмнө танилцуулахаар болоод байна.

66 настай Сприкал 33 настай охин Юлиягийн хамт өнгөрсөн гуравдугаар сард хордсон байдалтай Сэлисбюри дэх гэрийнхээ үүднээс олдсон юм. Хоёр талд алба хашиж байсан ахмад тагнуулчийг 2004 онд Москвад баривчилж, 2006 онд яллаж, 2010 онд тагнуулч солилцох хэлэлцээрээр чөлөөлж Британид авчирсан юм.

Эх сурвалж: www.ndtv.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.