Австралийн нийслэл Канберра, Мэльбурн хотуудад байрладаг 14 орны консулын газарт учир битүүлэг илгээмжүүдийг өнөөдөр илгээжээ.
АНУ, Их Британийн консулын газрууд илгээмж хүлээж авсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн Швейцарийн консулын албаны төлөөлөгч лхагва гарагийн өдөр 13 цаг 30 минутын үед илгээмж авсан гэжээ.
Учир битүүлэг илгээмж авсан орнуудад Их Британи, Америк, Швейцариас гадна Шинэ Зеланд, Энэтхэг, Япон, Пакистан, Өмнөд Солонгос, Герман, Грек, Испани, Хорват, Египет улсуудын дипломат төлөөлөгчийн газрууд багтаж байна.
Австралийн шуурхай албаныхан дипломат төлөөлөгчийн газруудад ирсэн илгээмжүүдийг шалгаж эхэллээ. Одоогоор гадны төлөөлөгчдөд гарз хохирол учирсан тохиолдол гараагүй байна.
“Илгээмжийг дугтуйлсан байсан ба дугтуйнаас байгалийн шилэн хөвөнтэй төстэй зүйл илэрсэн даруйд шуурхай алба руу залгаж мэдэгдсэн” гэж Их Британиас Австралид суугаа хүндэт Консул Мануэла Эрбийн гэр бүлийн хүн мэдэгдсэн байна.
Энэ долоо хоногийн даваа гарагт Сидней хот дахь Аргентины Консулын газарт цагаан өнгөтэй илгээмж ирсэн ба хор хөнөөлгүй болохыг нь тогтоогоод байжээ.
Эх сурвалж: www.reuters.com, www.bbc.com