ХБНГУ-ын давхар даатгалын компани “Munich Re” өнгөрсөн жилд байгалийн гамшгаас болж дэлхийн улс орнуудад учирсан гар хохирлын хэмжээг тооцоолжээ.
Тус компанийн тооцоолсноор өнгөрсөн онд 2017 онтой харьцуулахад бага зардал учирсан байна.
2017 онд байгалийн гамшигт үзэгдэл тохиосноос дэлхий даяар 350 тэрбум ам.долларын хохирол учирж, 13,000 хүн амиа алдаж байжээ.
Харин 2018 онд дэлхий даяар 160 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, 10,400 хүн байгалийн гамшгаас үүдэж амь эрсэджээ.
“Munich Re” давхар даатгалын компани өнгөрсөн жил 850 байгалийн гашигт үзэгдэл бүртгэгдсэнийг мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн жилүүдээс хэдэн зуугаар илүү байгаа юм.
Өнгөрсөн жил хамгийн их эдийн засгийн хохирол дагуулсан байгалийн гамшиг бол АНУ-ын Калифорни мужид ассан ойн түймэр. Калифорнийн ойн түймэр 24 тэрбум ам.долларын гарз учруулсны ¾ нь даатгуулсан байжээ.
30 жилийн дунджаар жилд 140 тэрбум ам.долларыг дэлхийн хүн төрөлхтөн байгалийн гамшигт үзэгдлээс болж учирсан гарз хохиролд зарцуулжээ.
Эх сурвалж: www.qz.com