СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-09

Зам тээвэр болон Эрүүл мэндийн яамны ТНБД нарыг томилов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Засгийн газрын өнөөдөр /2019.01.09/-ийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Тодруулбал, Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын орлогч байсан, Эрдэнэс Оюутолгойн Монгол дахь захиралаар тус тус ажиллаж байсан. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын даргад нэр дэвшиж байсан ч намын Удирдах зөвлөл дэмжигдээгүй юм.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар .

Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Ганбатын Элбэгсайханыг томилсон байна. Тэрээр 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Сандагдоржийн Батболд нь 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байжээ. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд томилсон байна. С.Энхбаатар нь 2018 оны 6 дугаар сараас Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.