40 гаруй МСҮТ-д 35 мянга гаруй оюутан залуус суралцаж байна. Өмнө нь МСҮТ-д суралцаж байгаа 24 хүртэлх настай залууст нь л 75 хүртэлх мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсныг мөн өөрчилж нас харгалзахгүй болсон. Ингэснээр мэргэжилтэй ажиллах хүчний тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ журам энэ нэг сараас эхэлж хэрэгжинэ гэдгийг онцолоо. Энэ үeэр сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанаар БХБ-ын дэд сайдаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, хотын даргад нэр нь яригдаж байсн Б.Мөнхбаатарыг томилсон гэдгийг мөн дурдлаа.