УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо Төрийн ордонд хуралдах зар тараад байна. Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Н.Энхболдоос тодруулахад:
"Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх бичиг ирүүлсэн нь үнэн. Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ" гэлээ.
Улсын Их Хурлын халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын гишүүн багтдаг юм. Сануулахад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаан дээр "УИХ-ын гишүүдийн асуудал орж ирвэл яг хуулийн дагуу хандана, би уучлахгүй яс үзнэ" хэмээн хэлж байсан билээ.