СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-09

ШУУД: Л.Чойжилсүрэнгийн хууль бус лицензийг цуцалж өгөхийг хүслээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд нутаг орноо хамгаалахш шударга ёсоо хамгаалахад туслана уу хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус сумын нутагт .

Үүнийг эсэргүүцэж нутгийн иргэд шүүхэд хандсан боловч шүүх хурлын янз бүрийн шалтгаанаар 36 удаа хойшилсоор 2018 оны аравдугаар сарын 29-нд шүүх хуралдаан болж, нэхэмжлэгч Л.Сүрэнхүү "Оюутолгойн хяналт" ТББ-ын нэхэмжлэлтэй гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иймээс сумын иргэд нийслэл хотод ирж, шударга үнэнийг тогтооход туслана уу хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж байгаа юм байна.

Гурвантэс суманд одоогийн байдлаар 7 нүүрсний уул уурхай, нэг алтны уурхай, нэг хагас үнэт чулууны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

Байгалийн өвөрмөц тогтоцтой Тос Тосон Бумбын нурууны үргэлжлэл Хөвд, Хуршуутын баян бүрдэд үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа "Сауд гоби Коал транс" компани нь:

-Хугацаа дууссан лицензийг хууль бусаар сэргээж авсан

-Багийн дарга, хурлын даргаар хуурамч бичиг хийлгэж ашигласан

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хууль бусаар хийлгэсэн

-Ойн сан, усан сан бүхий газар олборолт явуулж байгаа

-Хил хамгаалах заставыг лиценздээ оруулсан байгаа нь улсын аюулгүй байдал алдагдах аюултай

-Сумын 9 гайхамшигт орсон тоорой төглийг үл тоон ухаж байна

-Уурхайгаар эхлэхдээ газрын нэг ч зөвшөөрөл аваагүй ажлаа эхлүүлсэн

Ингэснээр Тост Тосон Бумбын нурууны усны сан буюу говьд ховорхон байдаг Хөвд, Хуршуутын баян бүрд сүйрэх аюул тулгараад байгаа гэж нутгийн иргэд эсэргүүцсээр иржээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.