Дакар 2019 уралдааны эхний гараанд 100 автомашин гараанаас гарснаас Монголын тамирчид 51-д барианд орсон. /2019.01.07/ Лима хотоос Писко хот хүртэл явагдсан уралдаанд манай баг автомашины ангилалдаа 52-т, UTV Open ангилалд зургадугаар байрт эрэмбэлэгджээ. Хоёр дахь өдрийн гараагаа амжилттай эхлүүлсэн ч замын сүүлчийн 20 км-т шатахуун дуусч тодорхой хэмжээгээр хугацаа алджээ.
Яг энэ үед нутгийн иргэдтэй таарч шатахуунаа цэнэглээд гараагаа цааш үргэлжлүүлсээр 67-оор барианд оров. Хоёр дахь гарааны дараах байдлаар 65 байрт орсон байна.
Гараа бүрийн өмнө зохион байгуулагчид нэгдсэн мэдээлэл өгдөг. Гуравдугаар гараа болох маргаашийн уралдаан гараа хүртэл 6км, цаг тооцох гараа буюу спэйшл стэйж нь 331км, сүүлчийн лиайсон нь 461км үргэлжилнэ. Замын 75 хувь элсэн манхан, 25 хувь нь хад чулуу, нарийн хавцалтайг анхааруулжээ.
Нийтдээ 800 км үргэлжлэх хүнд, саад бартаа ихтэй амаргүй зам манай тамирчдыг хүлээж буй. Урьдчилсан мэдээллээр шөнө уралдах тул тэмцээнд оролцож буй бүх тамирчдад болгоомжлуулан анхаарлаа өндөр түвшинд байлгахыг сануулжээ.
Мотоциклийн ангилалд уралдаж буй ОУХМ Н.Лхамаа гарааныхаа уралдааны замыг амжилттай үргэлжлүүлж байна. Тэрбээр хоёр дахь гараанд гарахын өмнө уралдааны замын тухай ийн өгүүлэв. Эхний гараанд 84 км замыг туулсан бол хоёр дахь гараанд 342 км элсэн цөлийг туулсан байна. Пискогоос Сан Хуан дэ Маркона хүртэл хоёр дахь гарааны уралдаан өрнөсөн. Анх 2013 онд уралдахдаа гарч байсан замаараа Н.Лхамаа дахин уралдахаар гарсан байна.
Хоёр дахь гарааны уралдаанд гарч буй 120 дугаартай оролцогч ОУХМ Н.Лхамаа