Өмнөд Африкийн нийслэл Преториа хотод галт тэрэг мөргөлдөж багадаа гурван хүн амиа алдаж, 600 гаруй хүн бэртэж гэмтжээ. Албаны хүмүүс амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулж байна.
Осол гарах үед галт тэргэнд 800 орчим зорчигч байжээ. Хүнд бэртсэн нэг зорчигчийг нисдэг тэргээр зөөж эмнэлэгт хүргэсэн байна.
Галт тэрэгний ослын шалтгааныг хараахан тодруулаагүй. Хотын эрх баригчид хологдох албаны хүмүүстэй хамтран ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Улсын эдийн засаг сул, ард иргэдийн амжиргааны түвшин доогуур байгаагаас зорчигчид такси, онгоц зэрэг үнэ өртөг ихтэй тээврийн хэрэгслээс илүү галт тэргийг сонгох нь элбэг гэнэ. Өнгөрсөн жил үүнтэй төстэй төмөр замын хэд хэдэн осол гарсан байна.
Эх сурвалж: www.bbc.com