Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам , Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ сард төрийн албан хаагчдын цалинг ирэх сард тэтгэвэр нэмнэ гэдгийг мэдэгдэв. Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нийт 267 тэрбум төгрөг, ахмадуудын тэтгэврийг нэмэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа. Үүний дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл , ачаалал , хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмнэ” гэв.
Б.Цэнд-Аюуш