СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-01-09

Дэлхийн эдийн засагт “бүрэнхий” нүүрлэхийг анхаарууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн эдийн засагт бүрэнхий нүүрлэж, эрсдэл нэмэгдсээр байгааг Дэлхийн банкнаас анхаарууллаа.

Тус банкнаас жил бүр танилцуулдаг эдийн засгийн үнэлгээгээр шинэ онд болон ирэх жилд эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй гэжээ.

 

 

.

Үүнээс харахад эдийн засгийн  үзүүлэлт хурдацтай буурч магадгүй гэж шинжээчид дүгнэжээ.

Банкны эдийн засагчид үзүүлэлт удаанаар буурч байгаа нь сайн талтай гэж тайлбарлаж байна.

.

Энэ жилийн дундаас хойш дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд бага багаар буурч эхлэх юм байна.

Нэн ялангуяа АНУ тэргүүтэй чинээлэг орнуудад эдийн засаг буурч, цаашлаад Европ тивийн орнууд, Япон улсад эдийн засгийн удаашрал ажиглагдана гэж таамаглажээ.

 

 

.

Өнгөрсөн жил Америкийн эдийн засаг 2,9 хувиар өссөн үзүүлэлттэй байсан юм.

Тэгвэл Хятадад ирэх жилүүд харьцангуй өөдрөг байх нь.

.

Өнгөрсөн онд Хятад, Америк улсууд худалдааны дайн эхлүүлсэн нь дэлхийн эдийн засгийг маш том эрсдэлд оруулсан.

Дэлхийн нийт худалдааны 20 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг бүрдүүлж байгаа хоёр том гүрний дайсагналаас болж эрсдэл улам нэмэгдсээр байхыг эдийн засагчид сануулжээ.

 

 

.

Европын холбооноос Их Британи улс гарахдаа тохиролцолд хүрч чадахгүй бол талуудын аль аль нь багагүй гарз хохирол амсаж магадгүй юм байна.

Тэр дундаа Европтой эдийн засгийн холбоо харилцаа сайтай зүүн Европ, Хойд Африкийн улс орнууд нэрвэгдэнэ гэж Дэлхийн банкнаас үзжээ.

 

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.