СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-09

С.Эрдэнэ: Хэн нь хэнийхээ эсрэг жагсаад байгааг ойлгохгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- А Н  э э л ж и т  б у с  с о н г у у л ь   я в у у л а х  шийдвэр гаргаж, бүлэг  д э м ж и ж  б а й г а а г а а  илэрхийлэн, тогтоолын төсөл боловсруулна гэсэн. Энэ ажил эхэлсэн үү?

- Намын бүлэг энэ асуудлыг санал нэгтэй хүлээн авч, байр сууриа илэрхийлсэн. . Энэ ажил удахгүй эхэлнэ.

- Е р ө н х и й л ө г ч  Х.Баттулга гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Нөгөө талаас парламентын тогтворгүй байдлыг бий болгох вий гэсэн болгоомжлол байна?

- Е р ө н х и й л ө г ч ө ө с  ирүүлсэн хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг ярилцаагүй байгаа. Бид нам, бүлэг дээрээ ярилцах ёстой. Түүний дараа албан ёсны байр сууриа илэрхийлэх боломжтой. Тиймээс асуудалд нэг хүний байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Яагаад вэ гэвэл, юм. 1990 онд Үндсэн хуулийг боловсруулж, баталсан хүмүүс нэг юм харж, бодож хуулийг боловсруулсан байгаа. Ялангуяа, Б.Чимэд гуай энэ хуулийн эцэг гэгддэг хүн. Тиймээс ч Үндсэн хуулийн дархлаанд  а н х а а рд а г.  Ул с  о р н ы  бодлогыг тодорхойлдог, Үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг гурван хүний хувьд аль, аль нь дархлаатай байх ёстой. Тэр дундаа парламентын спикерийн хувьд дархлаатай байх ёстой. Аль олонхи болсон намын дарга нь УИХ-ын даргыг дуртай цагтаа сольж, Засаглалын тогтворгүй байдал гэдэгтэй адил парламент тогтворгүй байдал руу орох магадлалтай. Ер нь УИХ-ын даргад хариуцлага тооцох заалт бий. Тухайлбал,. Өөрөө л сайн дураараа өгсөн гэж байгаа болохоос үнэндээ Үндсэн хуулийн Цэцээр хууль зөрчсөн гэж тогтоогдож байсан. Энэ мэт зохицуулалт  н ь  б а й г а а .  Т и й м э э с   г и ш ү ү д и й н   о л о н х и о р  асуудал шийдэх нь хуулийн зөв хувилбар гэж харахгүй байна.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар намын бүлгүүд байр сууриа нэгтгэх ёстой ч хүлээлтийн байдалтай байна. УИХ дахь АН-ын бүлэг хэзээ хуралдах вэ?

-Нэгдүгээрт, эрх барьж  б а й г а а   н а м ы н   б ү л э г   хуралдахгүй байна. Ямар шийдвэр гаргах нь уу. Хоёрдугаарт, улс төрд өрнөж байгаа үйл явцыг ажиглаж байна. Тиймээс яарахгүй.

-Ер нь ЖДҮХС-гаас улс төрийн нөлөө бүхий хүмүүс зээл авсан асуудлаас үүдэн УИХ-ын парламентын үйл ажиллагаа гацсан гэж харж болно. Хариуцлагыг хэрхэн тооцох ёстой юм бол?

-Хулгайг жижиг, том гэж яриад байна. Гэтэл хулгай л бол хулгай шүү дээ. Жижиг хулгай, том хулгай гэж байхгүй. 10 мянган төгрөг хулгайлсан эмэгтэй давтан гэсэн үндэслэлээр 10 жилийн хорих ял авч байсан. Уг нь Монголын хууль иргэддээ тэгш үйлчлэх заалттай. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна. Би нэг зүйлд гайхаад байна. ЖДҮХС-гийн асуудал нь тэрбумаар нь тэгшитгэн хуваарилсан зохион байгуулалттай луйвар харагдаж байгаа юм. Ийм зохион байгуулалттай гэмт хэргийг “Зээл шүү дээ, эргээд төлөгдөнө”, “Ямар сүртэй юм бэ” гэж байна. Зарим нь өмнө нь яригдаж байсан томоохон луйврын тоо хэмжээтэй харьцуулаад байна. Харин миний хувьд нэгэнт хууль, шүүхтэй орон юм бол том, жижигтээ биш хийсэн үйлдлийг нь шалгаж, тогтоох хэрэгтэй гэж байгаа. Харин гэм буруугүйг нь тогтоож, хариуцлага то о цох д о о  у ч ру ул с а н  хох и р ол д  н ь  та а р с а н  шийтгэлийг ногдуулах биз. АН хариуцлага тооцоод явах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа.

-Зохих шаардлага, журмыг хангаад зээл авсан гэдгийг гишүүд хэлж байгаа.

-Хамгийн аюултай нь гурван хувийн хүүтэй зээл авч банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 36-40 хувийн хүүтэй хүүлж, иргэдийг хохироос он. Хоёрдугаарт, иргэдэд очих ёстой боломжийг эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа далимдуулж, ашиглана гэдэг нь өөрөө маш том гэмт хэрэг юм. Үүнийг жижигхэн зүйл гэж ярих нь туйлын буруу. Ялангуяа, Монгол төрийн дээр сууж байгаа, ард түмнээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд ийм үйлдэл хийнэ гэдэг туйлын хариуцлагагүй юм. Засгийн газрын кабинетын гишүүд бараг тэр чигээрээ ЖдҮХС-гаас луйвар хийсэн байна. Би юу гэж харж байна гэхээр , яриад байгаа .

-АТГ-аас УЕП асан Д.Дорлигжавт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Д.Дорлигжав танай намын гишүүн гэдэг утгаараа намын даргын байр суурийг асуух нь зөв байх?

-Д.Дорлигжав даргын хувьд төрийн хариуцлагатай олон албан тушаал хашиж байсан. Манай намын даргаар ажиллаж байсан. Хууль, шүүхийн байгууллага шалгаад, гэм буруугүйн асуудлыг тогтоох байх.

-Намын гишүүнээс хасах асуудал яригдах уу?

-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа учир хэнийг ч намаас хасах тухай асуудлыг ярихгүй. Харин шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, намын дүрэмд энэ талаар заалт байвал дүрмийн дагуу шийднэ. Зохицуулалт байхгүй бол тэр хүн хуулиар асуудлаа шийдүүлнэ гэсэн үг.

- З а с г и й н   г а з а р  Салхитын болон Асгатын мөнгөний ордыг мэдэлдээ авлаа. Уг асуудалд танай нам ямар байр суурьнаас хандаж байгаа вэ?

-Манай намын үзэл баримтлалын гол санаа бий. Баруун төвийн үзэл баримтлалтай. Тэр дундаа хувийн өмч, улс орны эдийн засаг зах зээлийн зарчмаар хөгжих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ үзэл баримтлалаар бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Хамгийн сонгодог жишээ Венусель байна. Нэг популист нөхөр гарч ирээд ард түмний өмчийг төрд авсан. Эцэст нь төр өөрөө хамгийн муу менежер байдаг гэдэг. Тэр утгаараа том орд, нефтийн үйлдвэрүүд бүгд үнэгүйдэж, дэлхийд нефтийн баялгаараа тэргүүлдэг орноос маш олон сая хүн дүрвэж байна. Ийм байдал руу улс орныг оруулах аюултай. Мэдээж стратегийн орд газруудын тодорхой хувь төрд байх ёстой, газрын хэвлийн баялаг бүх ард түмнийх байна гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Энэ утгаараа иргэдэд үр ашигтай, хүртээмжтэй, ногдлыг нь өгдөг байдлаар зохицуулалт хийх нь зүйтэй.

- Г а д н ы н  х ө р ө н г ө  оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлол байна?

- Б и д  ө ө р с д ө ө   у у л уурхайгаа хөгжүүлээд явах боломжтой орон биш. Тиймээс гаднын томоохон  х ө р ө н г ө   о р у у л а л т ы г  татаж, уул уурхайн ашигт малтмалаа үр ашигтай ашиглаж, зарцуулна. Ер нь сэтгэлийн хөөрөл, улс төрийн хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй байна. Байдлыг харж байна.

-УИХ-ын зарим гишүүн маргааш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнд танай намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар багтаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүд иргэдийг уриалж жагсаал зохион байгуулах нь хэр зохистой юм бол?

- Н и й г м и й н   ө м н ө   тулгамдсан улс төр, эдийн засгийн янз бүрийн асуудлаар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсах, цуглах эрх нь нээлттэй байгаа. Харин . МАН-д бүх эрх мэдэл нь байна шүү дээ. УИХ-д 64-үүлээ сууж байна. Дээр нь намын дотоод асуудлаа нам дотроо шийдэх ёстой. Гэтэл гудамжинд гарч, иргэдийг турхираад, . Би үүнийг юү гэж харж байна вэ гэхээр, ЖДҮХС-гаас олон тэрбум төгрөг идсэн нэг хэсэг нь нэг бүлэг болчихсон. ЖДҮ-ийн нөхдүүд нь манлайлаад нөгөө хэдээ огцруулах гэж жагсаад байгаа юм уу гэж харж байна. Гэхдээ эцсийн үр дүн нь юү юм бэ. Жишээ нь, М.Энхболд гэдэг хүн огцорч, улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ахуй сайжирдаг бол хоёр гар, хөлөө өргөөд дэмжихэд бэлэн байна. Үүний ард гэмт хэргээ нуун дарагдуулах гэсэн өөр зорилго агуулсан санаа цухалзаад байгаа учир бид маш болгоомжтой хандаж байгаа.

- Т а н ы г  н и й г м и й н  даатгалын сангаас 58 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгуулж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Гурван сарын өмнө Баабар “С.Эрдэнэ нийгмийн даатгалын сан (НДС)- гийн 58 тэрбум төгрөгийг ашигласан. АТГ-т шалгуулж байгаа. Худлаа гэвэл АТГ-аас асуугаарай” гэж олон нийтийн сүлжээнд тавьсан. Үүний дагуу би АТГ-аас лавлагаа авч, гүтгэсэн хэргээр нь цагдаад өгч, Баабар Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан байгаа. АТГ-аас 58 тэрбум төгрөг нь ямар ч үндэслэлгүй, уг асуудлаар шалгаагүй гэсэн хариу албан бичиг надад ирүүлсэн. Мөн цагдаагийн байгууллагаас ямар нэг шалгаж байгаа асуудал байвал надад мэдээлэл ирүүлнэ үү гэж хандсан. Ийм асуудал байхгүй гэсэн албан бичиг ирсэн. Ер нь НДС-ийн мөнгийг завшсан гэсэн гүтгэлгийн шинжтэй яриа сүүлийн 10-аад жил намайг чиглэж байгаа. Энэ талаар тайлбар өгөхөд, Н.Энхбаяр Ерөнхий сайд, Ч.Улаан Сангийн сайд байхад Засгийн газрын 272 дугаар тогтоол гаргаж НДС-г Төрийн сантай нэгтгэсэн. 2002 оноос хойш Сангийн я а м , Т ө р и й н с а н г и й н мэдэлд байгаа. нэг үгээр хэлбэл, ндС-гаас тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт гарахдаа Сангийн яамны холбогдох газар, хэлтсийн хяналт дор Төрийн сангаар дамжиж гардаг. Түүнээс бие даасан сан гээд хэн дуртай нь захиран зарцуулдаг зүйл байхгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.