Бидний тэсч ядан хүлээсэн 41 дэх удаагийн Дакар ралли энэ сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. "Дакар ралли-2019" уралдааны нээлтийн подиум дээр Монголын тамирчид төрийн далбаагаа мандуулсан юм.
ОУХМ Н.Лхамаа мотоциклийн төрөлд 120 дугаартай уралдаж байна.
Уралдаанд 61 орны 541 оролцогч 334 техник, үүний 137 нь мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин оролцож байна. Ази тивээс Япон, Хятад, Энэтхэг, Монголын баг тамирчид өрсөлдөх нь.
Манай тамирчдын эхний өдрийн гараа
Лима хотод нээлтээ хийсэн 41 дэх удаагийн Дакар раллигийн эхний гараа энэ сарын 07-нд хотын төвөөсөө (laison) 247 км-ын зайд гараанаас гарчээ. Тамирчид нийтдээ 84 км замыг (special) туулж Писко хотод барианд орсон байна.
Дакар раллигийн үнэмлэхүй аваргууд болох Стефан Петрхансел, Карлос Сайнз, Нессер Аль Атия, Серрил Депре, ачааны машины ангилалд ОХУ-ын Камаз Мастер багийн Николаев, Мардеев, Испанийн Ивеко багийн Де Рой, мотоциклоос Австралийн Маттиас Уалкнер, Португалийн Пауло Гонкалвес, Австралийн Тоби Прайс, Ямаха багийн Адриен Ван Беверн нар ч байгаа аж.
Түр үдэлж амарсан манай тамирчдын хоёр дахь өдрийн гараа яг одоо эхэлж байна. Манай тамирчид уралдааны төлөвлөгдсөн цагаар 07:07:00 (Улаанбаатарын цагаар 20:07:00 Улаанбаатарын цагаар) секундэд гараанаас гарлаа.
Монголынхоо тамирчдын уралдааныг сэтгүүлч Б.Онон албан ёсоор сурвалжлан хүргэхээр ажилдаа оржээ. Тэрбээр тамирчдынхаа талаар ийм мэдээлэл хүргэж байна.