СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-08

Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Энэ жил Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой  тохиож байгаа бөгөөд ойн асуудалтай холбоотойгоор Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар талууд ойн хүрээнд хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцсон байна.

Мөн Тяньжин хотын 10 бодит ажил санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа нь үр дүнтэй байгаа, Ганц модны боомтоор дамжин өнгөрөх автомашины тоо хэвийн болж 1000 болсон зэрэг үр дүн гарч байгааг талууд сайшаажээ.

Түүнчлэн . Энэ нь цаашлаад Улаанбаатар хотод орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амыг ханган, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг холбогдох байгууллагууд хийж Улаанбаатар хот орчимд хүлэмжийн цогцолбор байгуулах ажлыг судалж, төлөвлөж буйг ч онцолсон юм.

Уулзалтын үеэр талууд хэрэгжиж буй томоохон төсөл болох Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг товлосон хугацаандаа хэрэгжүүлж дуусгах, тодорхой асуудлууд дээр хуулийн хүрээнд хамтарч ажиллах талаар санал нэгдсэн байна.

 

Эх сурвалж: Zasag.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.