Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр хаалттай хуралдсан билээ. Уг хуралдаан эхлэхээс өмнө ХНХ-ын сайд С.Чинзориг “Амжвал энэ долоо хоногт үгүй бол дараа долоо хоногт цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Засгийн газраас шийдвэр гарсан үед нь мэдээлэл хийнэ. Тэтгэврийг хоёрдугаар сараас нэмнэ. Бас Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ” хэмээн хэлсэн юм.
тэтгэвэр ингэж хэдэн хувиар нэмэгдэнэ гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өндөр настны тэтгэвэр нэмэгдэх нь гарцаагүй
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 381 мянга гаруй ахмадын 60 шахам хувь нь хамгийн бага тэтгэвэр авдаг байна.
НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос тэтгэвэр хэрхэн яаж нэмэгдэх талаар тодруулсан юм.
Тэрбээр “Энэ онд тэтгэвэр нэмэгдэнэ. Хамгийн гол нь Засгийн газрын тогтоол гараагүй байна. Тэтгэвэрийн нэмэгдлийн мөнгийг улсын төсөвт суулгасан байгаа. Тэтгэвэр хэрхэн нэмэгдүүлэн олгох талаар хэд хэдэн санал боловсруулан Засгийн газарт мэдүүлсэн байгаа. Аль санал нь батлагдахыг мэдэхгүй байгаа тул тэтгэвэр ингэж хэдэн хувиар нэмэгдэнэ гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өндөр настны тэтгэвэр нэмэгдэх нь гарцаагүй” хэмээв.
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох байсан ч хэрэгжээгүй юм. Яагаад хэрэгжээгүй талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Жишээлбэл, би хоёр хүүхэдтэй тэтгэвэр тогтоолгох тохиолдолд гурван жил нэмэгдэх гээд байна ш дээ. Одоогийн байдлаар 410 мянган хүн тэтгэвэр авч байгаа үүнээс 200 хэдэн мянган нь эмэгтэй хүн байгаа. Уг хуулийг хэрэгжүүлэх нэмэлт мөнгө улсын төсөвт байхгүй учир хэрэгжилтийг 2020 он хүртэл хойшлуулсан” хэмээв.