Монголын зохиолчдын эвлэл үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын хүрээнд “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд боллоо. Уг хуралд 21 аймаг есөн дүүргийн 150 гаруй зохиолч, судлаачид өөрсдийн санал, хүсэлт, судалгаагаа танилцуулж байна.
Бидний хөгжлийн чиг хандлага бол дэлгэцийн эрин үе рүү шилжсэн. Энэ үед утга зохиол болон роман, тууж зэрэг нь зохицож явах ёстой. Түүнээс биш эрин үеэ шүүмжлээд заавал зузаан ном унших ёстой гээд тулгалт хийж болохгүй. Тийм учир миний илтгэлд орчин үеийн чиг хандлагуудын талаар ихээхэн дурдаж байгаа. Сүүлийн үеийн хүүхэд, залуучуудад цахим хэрэглээг илүүд үзэж байгаа учир бид түүнд нь зориулж Гэсэр, Жангар гэх алдартай туульсыг цахим хуудсанд сонирхолтой байдлаар оруулах ёстой. Тэгэхгүй бол “Маша баавгай” “Харри поттер” “Нарниагийн домог” үзсэн хүүхдүүдэд үлгэр унш гэх нь сонирхолгүй байгаа юм.
Дээр үеийн зохиолч, судлаачдын бүтээлийг залуу зохиолч, судлаач нар орчин үеийн шинж чанартай болгож уншигчдад хүргэж байна. Мөн өнөөдрийн эрдэм, шинжилгээний хурлаар ахмад зохиолчдын санал хүсэлтийг хүлээн авч байгаа юм. Би яруу найргийн зохиолоор бичих илүү дуртай. Миний хувьд хамгийн сүүлд “Цэнхэр номин алтай” гэх номыг хэвлүүлсэн. Энэ номыг гаргахын тулд гурван жилийг зарцууллаа.
Монголын зохиолчдын эвлэлийн холбоо нь 1929 онд суурь нь тавигдан байгуулагдаж байлаа. Түүнээс хойш бидний залуу үе 90 жилийн хугацаанд их зүйл хийж бүтээж байгаад маш их бахархаж байна. Энэхүү хүндтэй хуралд 90 настай би оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаадаа баяртай байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Өмнөговь аймгаас ирж оролцож, өөрийн санал бодлоо илэрхийлж байна. Монголын уран зохиолын чиг хандлага гүн ухаан тал руугаа илүү хүч түрэн явж байгаа гэж боддог. Мөн зохиолчид бүтээлээ монгол бичгээр хэвлэн гаргаж байгаа. Энэ нь ӨвөрМонгол зохиолчидтой хамтарч ажиллах, тэнд ажиллаж амьдардаг хүмүүст илүү хүртээмжтэй болж байгаа юм.
Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ