2018 оны турш давхардсан тоогоор нийт 63 гишүүн
- Ерөнхий сайд
- Засгийн газрын гишүүн
- УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын дарга нарт 224 асуудлаар 43 асуулга тавьжээ.
Эдгээр асуулгаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар давхардсан тоогоор 108 гишүүний 12 асуулгын хариуг сонсч, 307 удаа асуулт асууж, хариулт авчээ.
Давхардсан тоогоор 128 гишүүн 20 хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллав
Мөн Улсын Их Хурлаас 2018 онд байгуулагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэгт давхардсан тоогоор 128 гишүүн ажиллаж
УИХ-ын даргын захирамжаар-3
Байнгын хорооны даргын тогтоолоор-13
2017 оноос үргэлжлүүлэн ажилласан-4 нийт 20 хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлыг зохион байгуулжээ.