Бизнесийн санаа олж, бусдын биш өөрийн ирээдүйн төлөө хөдөлмөрлөх хүсэлтэй хүн цөөнгүй болжээ. Гарааны бизнес эрхлэхэд хүйс, арьс өнгөний үзлээс гадна нас чухал байдгийг Америкийн судлаачид тогтоосон байна.
“First Round Capital” фирмийн хийсэн судалгаагаар бизнес эрхлэхэд нас чухал гэсэн хандлага 37 хувьтай байсан бол хүйсийн ялгаа 28 хувь, өрсөлдөх чадвар 26 хувь нөлөөлдөг гэжээ.
Амжилттай яваа технологийн стартап бизнесийг санаачлагч, үүсгэн байгуулагчид дунджаар 46 настайгаасаа эхэлсэн байдаг аж. Харин үүсгэн байгуулагчдын ¼ нь 36 настайгаасаа бусдад ажил олгож эхэлсэн байна.
Бусдаасаа арай ахимаг настай ажилтнууд ажлын ачаалал даах чадвартай болсон байдаг тул өвдөх нь бага, асуудал шийдэх чадвараар илүү, ажилдаа илүү сэтгэл ханамжтай байдаг байна.
Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 89 хувь нь нас ахих тусам технологийн зах зээлд хэрхэн амжилт гаргах учраа олсон байдаг гэдэгтэй санал нийлжээ.
Уг судалгааг АНУ-д гарааны бизнес санаачилсан 529 хүний санал дээр үндэслэн гаргасан байна. Асуултад хариулсан бизнес эрхлэгчдийн 17 хувь нь эмэгтэй, 82 хувь нь эрэгтэй байжээ.
Эх сурвалж: www.qz.com