ШУУД: Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуурын гэрлэн дохионы зүүн талд баригдаж буй барилгын хашаанд өнөөдөр 13:18 цагийн үед гал гарч, хар утаа гарсан юм.
Галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн хоёр тасаг гарч, 15 минут ажиллан галыг бүрэн унтраав.
Уг хашаанд барилгын элдэв төрлийн материал, хуучин хөргөгч зэрэг байсан бөгөөд үнс нурмаа ил задгай хаяснаас хөөсөнцөр шатан гал гарсан байх магадлалтай гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм. НОБГ-аас ард иргэдэд халуун үнс нурмаа төмөр таглаатай саванд хийж байхыг сануулсан бөгөөд орон гэрээсээ таван метрийн зайнд уг хадгалах савыг байрлуулах хэрэгтэй гэлээ.