УИХ-ын дэд дарга асан, АИХ-ын дарга асан. Ж.Гомбожав өнөөдөр үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр улс төрийн түүхэнд ийм нөхцөл өмнө нь үүсч байгаагүйг дурдаад УИХ энэ асуудлаа дотроо шийдэх хэрэгтэйг зөвлөлөө. Мөн заавал хууль санаачилж хэлэлцээд байх шаардлага ч байхгүйг онцоллоо. Түүнийг УИХ-ын дэд даргаар ажиллаж байх хугацаанд УИХ буюу хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа хоногоор тасалдаж байсан түүхгүй бөгөөд цөөн хэдэн цагаар нь тасалддаг байжээ.