АНУ-ын Мансууруулах бодисын эсрэг хууль сахиулах газраас хууль бус наймаачдыг илрүүлэхийн тулд тааварлахын аргагүй газруудад нууц камер байрлуулж эхэлжээ.
Гудамжны гэрэл, замын хаалт, тэмдэглэгээ тэр ч бүү хэл тоос сорогч зэрэг анзаарагдахын аргагүй газруудад нууц камерууд байрлуулсан байна.
Уг байгууллагын зүгээс дараагийн удаад багажны хайрцагт хяналтын нууц камер суулгахаар болжээ.
Засгийн газрын мэдээллээр Мансууруулах бодисын эсрэг хууль сахиулах газрын Технологийн шинжилгээний баг “Total Machine” компанид шинэ нууц камеруудыг суулгахад 71,685 ам.доллар төлөхөөр гэрээ хийжээ.
Тус компани нь ойрын жилүүдэд Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж, 2017 онд 433,000 ам.долларын гэрээ байгуулсан байна.
Америкийн Засгийн газар багажны хайрцагт камер суулгаснаар хууль бус мансууруулах бодисны наймааг таслан зогсоох, мөрдлөгийг идэвхжүүлэх чухал арга хэрэгсэл болно гэж тооцжээ.
Эх сурвалж: www.qz.com