Улаанбаатар-Дорноговь чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд сум руу орох төв хаалгыг мөргөж, осолдсон хэрэг гарчээ.
Уг зам тээврийн осол өнөө өглөө 06.00 цагийн үед болсон бөгөөд ослын улмаас хоёр хүний амь нас хохирч (жолооч болон зорчигч) автобусанд зорчиж явсан 30 гаруй хүн гэмтсэн байна. Одоогийн байдлаар зам тээврийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Бэртэж гэмтсэн хүмүүсийг Замын-Үүдийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд галт тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэж авчрахаар болжээ.