Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун БНХАУ-д гурав хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүллээ.
Хятадын дарга Си Зиньпиний урилгаар хийж буй айлчлалын талаар Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр дамжуулжээ.
Даваа гарагт ирүүлсэн мэдээллээр залуу Ким галт тэргэнд сууж замдаа гарсан байна.
Энэ сарын 7-10-ны өдрүүдэд эхнэр Ри Соль Жугийн хамт Хятадад байх юм.
Ким удирдагчийн гэр бүлээс гадна Умард Солонгосын албаны төлөөлөгчид айлчлалыг дагалджээ.
Хятад бол Пхеньяны хамгийн ойр ажилладаг дипломат түншүүдийн нэг бөгөөд жил орчмын дотор Ким удирдагч дөрөв дэхээ Бээжинд айлчилж байна.
Тун удахгүй АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн Ким Жон Ун Хятадад айлчиллаа.
Эх сурвалж: www.bbc.com