Монголын зохиолчдын эвлэлээс санаачлан утга зохиолын төрөл зүйлүүдийг тэгш хөгжүүлэх зорилгоор оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам боллоо.
2001 оноос эхлэн жил бүр зохиогдох болсон уг наадам энэ жил 18 дахь удаагаа боллоо.
Хүүхдийн зохиолын төрөлд зохиолч Д.Даваанямын “Илжигний уралдаан”, Утга зохиолын орчуулгын төрөлд орчуулагч Ариунболд, Чимгээ “Эмсгүй эрс”, Утга зохиолын утга, шүүмжийн төрөлд зохиолч, судлаач Д.Батсайхан “Театрын хил хязгаарыг давахуй”, Шог хошин болон баримтат уран зохиолын төрөлд зохиолч МУСГЗ Б.Хүрэлбаатар “Уулс давсан харгуй”, Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн эзнээр зохиолч Т.Баянсан “Харанхуйн худагт” , Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрөлд зохиолч Н.Сүхдорж “Өндөр хөхийн унага”, Яруу найргийн төрөлд яруу найрагч Х.Нямхишиг “Хөх цэгцгий жиргэнэ”, Жүжиг, киноны зохиол төрөл зохиолч, яруу найрагч Ж.Батцэцэг “Тусгаар тогтнолын товчоон” бүтээл шалгарлаа.