Төв Африкт Атлантын далайн эрэгт оршдог газрын тосоор баялаг Габон улсад төр эргэсэн талаар мэдээллээ.
Тус улсын төрийн эрхийг 50 орчим жилийн турш барьсан Ерөнхийлөгч Аль Бонгог гэр бүлийнх нь хамт унагаж, цэргийн удирдагчид эрх мэдлийг гартаа авсан байна.
Орон нутгийн цагаар 04:30 минутад төрийн эргэлт хийсэн зэвсэгт хүчнийхэн төв радио станцыг эзэлж “Үндэсний дахин сэргэлтийн зөвлөл” байгуулагдсаныг зарлажээ.
Нийслэл Либревиль хотын гудамжинд танк, хүнд зэвсгүүд тараан байршуулсан байна.
Габон улсын Аюулгүйн хүчин, Батлан хамгаалахын эх орончдын хөдлөгөөнийг дэслэгч Келли Ондо Обианг удирджээ.
Улсын эрх ашгийн төлөө нисэх буудлууд, тээвэр зуучлалын газруудыг хяналтандаа авсан байна.
Засгийн газрын зүгээс төрийн эргэлттэй холбогдуулан мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Төрийн эргэлтээр албан тушаалаасаа огцроод байгаа Ерөнхийлөгч Аль Бонго 2009 онд Ерөнхийлөгч асан эцэг Омар Бонгогийн дараа эрх мэдлийг үргэлжлүүлэн барьж, 2016 онд дахин сонгогдсон.
Тэрээр 2016 онд болсон сонгуулиар тун бага саналын зөрүүтэй ялалт байгуулсан ба санал хураалт шударга болсон гэж үзээд байсан юм.
Ерөнхийлөгч Бонго эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш эх орноо орхиж Марокко улсад эмчлүүлж байна.
Шинэ он солигдох мөчид Ерөнхийлөгч улс орон даяар мэндчилгээ дэвшүүлэн биеийн байдал нь хэвийн байгаа гэж мэдэгдээд байжээ.
Төрийн эргэлт хийсэн цэргийн эрх мэдэлтнүүд улс орондоо ардчиллыг сэргээхээ амласан байна.
Эх сурвалж: www.bbc.com