- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Японы “Zozo” хувцас загварын компанийн эзэн тэрбумтан Юсаку Маезаваг Элон Масктай хамт сар луу нисэх анхны аялагч гэдгээр нь дэлхийн нийтэд таньдаг болсон. Өнгөрсөн бямба гарагт Маезава өөрийнх нь жиргээг түгээж, хуудсыг нь дагасан 100 хүнд 100 сая иен буюу 920,000 ам.доллартай тэнцэхүйц мөнгийг санамсаргүй байдлаар шалгаруулж өгөхөө амлажээ.
Үүний дараахан дөрвөн сая гаруй жиргээч 100 сая иен хожихын тулд Маезавагийн хуудсыг дагаж, постыг нь жиргээд байна. Энэ нь бүх цаг үед хамгийн олон удаа жиргэсэн мэдээлэл болж байна. Японы “Zozo” компани шинэ жилийн баярын үеэр 10 тэрбум иений борлуулалт хийснээ ийнхүү тэмдэглэжээ.
“Switch style” панк хамтлагийн бөмбөрчнөөс гараагаа эхэлж, хувцас загварын ертөнцөд амжилт олсон Юсаку Маезаваг хувьдаа гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үздэг. Тэрээр 2023 онд хийх сарны аялалдаа урлагийн салбарын хүмүүсийг авч явахаа мэдэгдсэн. Хэдийгээр сарны аяллын тасалбар ямар үнэтэйг нууцалсан ч асар их хэмжээний мөнгөн дүн байх нь гарцаагүй юм.
Үүнээс өмнө 2017 онд АНУ-ын Невада мужид амьдардаг өсвөр насны хүүхэд “Wendy’s” түргэн хоолны газраас үнэгүй тахианы шаржигнуур авахын тулд постыг нь жиргэж өгөхийг хүссэн нь хамгийн их жиргэсэн пост байжээ. Хүү үнэгүй шаржигнуур тахиа авахын тулд 18 сая хүнтэй мэдээллээ хуваалцсан байх ёстойгоос 3,5 сая хүн жиргэж тусалсан байна.
Харин гуравдугаарт Америкийн жүжигчин хөтлөгч Эллен Дэженересийн 2014 онд Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөх үеэр авсан гэрэл зураг ордог ажээ.
Маезавагийн жиргээний араас Японы цахилгаан барааны “Sharp” брэнд 100 хүнд нэг сая иений бараа бүтээгдэхүүнийг дурын салбараасаа худалдаж авах эрх бэлэглэнэ гэдгээ Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.qz.com, www.bbc.com