Өнөөдөр Улсын Дээд шүүхээс МАН болон АН-ын дүрмийн өөрчлөлтүүдийг хэлэлцэж бүртгэжээ.
Ардчилсан намын хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-ны өдөр 9 дүгээр Их хурлаа хийж дүрэм болон мөрийн хөтөлбөртөө нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Уг нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна гэж үзэн тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэжээ.
Харин МАН өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын 3 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэ нь мөн Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна гэж үзэн, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна.