СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-07

Өнөөдөр намын бүлгүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр намын бүлгүүд хуралдана. МАН-ын бүлгийн хурал Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд, АН-ын бүлгийн хурал “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар зарлагджээ.

Намын бүлгүүд юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын даргад өргөн барьсан хуулийн төслийг бүлгээрээ дэмжих эсэхээ ярилцах юм.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө” гэсэн агуулгатай төсөл юм.

Гэвч энэ нь хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг ганхуулах, парламентат ёсноос гажих нөхцөлийг бүрдүүлнэ гэж зарим гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.