СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автобусны карт цэнэглэх цэгийн тоо олшрох нь ээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

 Нийтийн тээврийн төлбөрийн систем цахимд шилжсэн ч зорчигчид төдийлөн дадаж хэвшихгүй байсаар байна. Автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулсан  хүмүүс мөнгөн дэвсгэртийг голоор нь хуваан хийж зөрчил гаргаад байсан тул зөвхөн картаар зорчих шаардлага тавьсан.

Гэвч карт цэнэглэх цэг хотын дунд хүрэлцээгүйн улмаас иргэд жолооч нарт бэлэн мөнгө өгснөөс үүдэж нийтийн тээврийн орлогоос төсөвт төвлөрөх мөнгө багассан гэнэ. . Тиймээс карт цэнэглэх цэгийн тоог олшруулж, төсвийн орлогоо алдахгүй байх арга хэмжээ авахаар төлөвлөн цэнэглэх цэгүүдийг автобусны буудал болгонд байрлуулахаар болжээ.

. Ингэснээр хулгайн хэрэг буурч, хувийн халтуур хийдэг такси автобусны буудал дээр зогсох зөрчил багасах юм.  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.