Дакар раллигийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, маргааш гараанаас 40 орны 534 тамирчин уралдах нь ээ. Уралдаан Улаанбаатарын цагаар 7-8-нд шилжих шөнө эхэлнэ. Улаанбаатар, Перугийн Лима хот 13 цагийн зөрүүтэй. Манай тамирчид өнөөдөр олон үе шаттай явагддаг техникийн үзлэгээ гүйцээн, 100 хувь тэнцсэн тэмдэглэгээг наалгажээ. Сонирхуулахад тамирчид маань Перуг зорихоосоо өмнө уралдааны бэлтгэл сургуулилалт хийж, биеийн хүчний болоод сэтгэлзүйн дасгалыг хоёр сарын өмнөөс базаасан байна.
Маргааш гараанаас гарч, Дакарын тэнгэрт төмөр хүлгийн тоос өргөн уралдах тамирчдадаа Livetv.mn-ийн хамт олноос амжилт хүсье. Монголынхоо тамирчдын уралдааныг сэтгүүлч Б.Онон албан ёсоор сурвалжлан шууд дамжуулан хүргэхээр мандатаа авсан байна.
Монголын тамирчид Дакар ралли уралдааны талаар NTV-д ийн ярьцгаажээ. Дакарын 41 дэх удаагийн уралдааны зам болох элсэн цөл тамирчдыг олон зүйлээр сорьж шалгасан амаргүй даваа байх нь.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Миний сурвалжлах ажлын бэлтгэл ерөнхийдөө хангагдлаа. 6000€-н үнэтэй мандатаа авчихлаа. Олон сар бодсоны эцэст мөрөөдлөө биелүүлэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд Дакар ралли сурвалжлах мандатны 6000€ бүрдүүлэх нь хамгийн амаргүй ажил байв. Багийн гишүүнээрээ сонгож итгэл хүлээлгэн, зардал мөнгөнөөс эхлээд бүх тал дээр зөвлөж, дэмжсэн Бямбадэлгэр, Бямбацогт ах нартаа маш их баярлалаа. Мөн энэ ажилд сэтгэл гарган тусласан Г.Отгонжаргал (MNB) ахдаа, хамтран ажиллах хүсэлт хүлээн авч, дэмжлэг үзүүлсэн МУГТ Даваагийн Кёкүшюзан Батбаяр нарт маш их баярлалаа. Монгол Улсаас анх удаа Дакар раллиг сурвалжлах гэж буйдаа баяртай байна” хэмээн бичжээ.