Монголын шаазан урлалыг хөгжүүлж яваа цөөн хэдэн хүмүүсийн нэг болох шаазан урлаач Х.Хадхүү өөрийн бие даасан гурав дахь "Хийморь" нэртэй үзэсгэлэнгээ гаргахаар болжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлчийн шинээр урлан бүтээсэн бэлэг дурсгал, ахуйн зориулалттай гангар шаазан, керамик бүтээлүүд тавигдана. Үзэсгэлэнд тавигдсан эдгээр болон бусад бүтээлүүдийг та уран бүтээлчтэй нь ярилцаж тохиролцоод чөлөөтэй худалдан авч болох гэнэ. "Хийморь" үзэсгэлэн энэ сарын 15-нд Үндэсний түүхий музейд олны хүртээл болох ажээ.