Дэлхийн нийтээрээ цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, ногоон байгууламжийг уриалсаар байгаа энэ үед Их Британийн нийслэл Лондон дэлхийн анхны цэцэрлэгт хүрээлэн нийслэл хот болох аялалдаа гарчээ.
Хотын бүх хэсгийг ногоон байгууламж болгоно гэхээс илүүтэй оршин суугчдын хотоо ногоон байлгах, зай талбайгаа зөв ашиглах сэтгэлгээг өөрчлөх зорилготой ажээ.
Энэ бол газарзүйн багш Даниель Рэвений санаачилга бөгөөд нийслэл хотынхоо бүх хэсэгт ногоон байгууламж барихаар дахин төлөвлөснөөр иргэд байгаль, хүрээлэн буй орчноо хайрлаж, илүү ногоон байлгахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаа юм.
Тэрээр "Лондон бол зөвхөн хот биш энэ бол байгалийн нэг хэсэг. Найман сая оршин суугчаас гадна олон мянган мод, 15,000 төрлийн зэрлэг ан амьтдын гэр" гэжээ.
Рэвений санаа таван жилийн өмнө ердөө нэг хувийн блог постоос эхэлж байжээ. Харин өнөөдөр гэхэд түүний санал төсөл хөтөлбөр болон амжилттай хэрэгжиж, 32,000 фунт стерлинг цуглуулан Лондон хотын дарга Садик Хантай хамтран ажиллаж байна.
Лондоныг дэлхийн анхны цэцэрлэгт хүрээлэн нийслэл болгох төлөвлөгөө энэ онд хэрэгжиж дуусна гэжээ. Их Британийн нийслэл хотын талаас илүү нь ногоон дээвэр, ургамлан ханатай цэцэрлэгт хүрээлэнг санагдуулахуйц болж чаджээ.
Хотын 18 хувь нь олон нийтэд зориулсан ногоон парк, 47 хувь нь өвст ногоон тал, иргэдийн хувийн ногоон байгууламж, гольфийн талбай болсон байна.
Дэлхийн нийтэд нүүрлэж буй агаарын бохирдлоос болж Лондон жил бүр 3,7 тэрбум фунт стерлинг зарцуулж, 9,000 гаруй хүн амиа алддаг.
Эх сурвалж: www.cnn.com