СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-01-06

Антибиотик ханиадыг “дарж” чадахгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Утааны улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчин, ханиадны улирал ч давхар ирдэг болоод удаж байна. Жил болгон өөр өөр төрлийн вирусээр өвдөж, түүнийг нь дагаад эмчилгээ нь хүртэл ялгаатай. .

Сэтгүүлч миний бие хүртэл энэ ханиадыг тусан гурван өдөр халуурч хэвтэв. Хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгтээ үзүүлэв. . Ингээд надад хоолойн цацдаг эм, болон вирус устгах нэг эм бичиж өгсөн болов ч тэр эмийг нь эмийн сангаар хайгаад олсонгүй. Эмч нар шууд л амин дэмтэй хоол унд, халуун бүлээн шингэн зүйлс, аарц, чацаргана уу буюу ардын бор эмчилгээ хэрэглэ гэж байлаа.

Ингээд гэртээ ардын бор эмчилгээ буюу халуун аарц, чацаргана, содатай усаар амаа зайлж, ганга, чихэр өвс хандлан ууж, адууны махтай сармистай хар шөл ууж байж арай дээрдэв. Халуунтай болохоор халуун бууруулах эм уухаас өөр аргагүй гэдгийг зөвлөн хэлье.

.

Хамгийн гол нь даарч болохгүй. Гадуур тархсан вирусууд таныг даарч байгааг андалгүй хүрч ирэн “наалдаж” байгаа юм. Өдөр болгон аарц, чацаргана ууж, дархлаагаа сайн дэмжээрэй.

Ингээд цахим сүлжээн дахь иргэд хэрхэн томуу, томуу төст өвчнөөс салсан талаарх зөвлөмжийг хүргэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.