Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ.
"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна.
"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.
№497 Bruce Springsteen, ‘The Rising’
Америкийн хөгжмийн зохиолч, дуучин Брус Спринстийн 2002 онд өөрийн студийн 12 дахь "The Rising" цомгоо гаргасан байна. Цомгийн нэрээр нэрлэгдсэн энэхүү дуугаа тэрээр Нью Йорк хотноо 2001 оны 9 дүгээр сарын 11 өдрийн аймшигт террорист халдлагаас үүдэлтэйгээр зохиожээ. Түүний энэ дуу Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг хүртсэн юм. Мөн тухайн ондоо "Оны шилдэг дуу" шагналыг хүртэж байжээ.
Энэ дуунд Нью Йорк хотын гал сөнөөгчдийн тухай, Дэлхийн худалдааны төв халдлагад өртсөн үеийн тухай өгүүлдэг байна. Дууны шүлгийн хувьд:
Can't see nothing in front of me
Can't see nothing coming up behind
I make my way through this darkness
I can't feel nothing but this chain that binds me
Lost track of how far I've gone
How far I've gone, how high I've climbed
On my back's a sixty pound stone
On my shoulder half mile of line
Уг дууны нэрээр нэрлэгдсэн "The Rising" цомог худалдаанд гарсан даруйдаа 7 хоногийн дотор хагас сая хувь борлогдсон байна.