ДБНХ (UWW)-ны шүүгчдийн зөвлөлөөс 2018 онд олон улсын зэрэг ахиулсан шүүгчдийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Монгол Улсаас олон дөрвөн шүүгч зэрэг ахиулах шалгалтаа амжилттай өгсөн байна.
Олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Баттулгын Алтангадас I, олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Паламдоржийн Батбаатар, Гаадангийн Амархүү, Батновын Эрдэнэболд II зэргийн шүүгч болжээ.
Б.Алтангадас өнгөрсөн жилийн тавдугаар сард Узбекстаны нийслэл Ташкентэд болсон өсвөр үеийн Азийн АШТ-д, бусад нь зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен” ОУТ-ий үеэр ДБНХ-ны шүүгчдийн зэрэг ахиулах шалгалтаа өгсөн юм. Олон улсын зэрэг ахиулсан шүүгчдэд Livetv.mn-ийн хамт олноос баяр хүргэе.