Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №499 Weezer ‘Buddy Holly’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №499 Weezer ‘Buddy Holly’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл зууны шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№499 Weezer  ‘Buddy Holly’

 

Buddy Holly дуу нь Америкийн алтернатив рок хамтлаг болох Вийзерийн 1994 онд гаргасан анхны цомог болох Weezer цомгийн хоёрдахь сингл дуу юм. Уг дуу нь Америкийн рок н ролл хөгжмийн домог Бадды Холлыгийн төрсөн өдрөөр гарсан дуу юм. Энэ дуутай холбоотой нэгэн сонирхолтой түүх байдаг. Уг дуу сингл хувилбараараа цацагдаж эхэлэхэд нүүр зурагт нь Вийзер хамтлагийн дуучин Риверс Куомогийн багийн найз охинтойгоо цугтаа авахуулсан зурагтайгаар гарч ирсэн байдаг. Гэвч төд удалгүй энэ зураг солигдсон юм. Учир нь зурагт гарсан эмэгтэйн зургийг зөвшөөрөлгүй нийтэд цацсан гэдэг үндэслэлээр гомдол мэдүүлсэн юм байна. Харин зураг нь Куомо өөрийн төрсөн дүүтэй хамт авахуулсан зургаар солигдсон байдаг. 

 

 

Бүх цаг үеийн шилдэг 500 дууны №499 Weezer ‘Buddy Holly’

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл