Тайланд улсын нутаг дэвсгэрийг Пабук далайн хар салхи дайран өнгөрч, олон мянган жуулчин болон иргэн орогнох байруудад саатсан хэвээр байна.
Баасан гарагт шуурганы улмаас эрх баригчид Крабигийн орчимд бүх нислэгүүд болон усан тээврийг хориглох шийдвэр гаргажээ.
Салхины хурд цагт 95 км-т хүрсэн ба Пак Панан дүүрэгт хөрсний гулсалт үүссэн болохыг мэдээллээ.
Жилийн өдийд Тайланд улсад аялагч жуулчдын тоо эрс нэмэгддэг. Тэр дундаа булангийн Кох Самуй, Кох Панган, Кох Тао, Пукет, Кох Пай пай зэрэг Андаманы тэнгисийн эргийн арал, далайн эргүүд шуурганд өртөх өндөр магадлалтай байгааг анхааруулж байна.
Орон нутгийн цагаар шөнө дундын үед далайн хар салхины улмаас их хэмжээний бороо орж, замын хажуугийн модод унасан байжээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com