Он гарсаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хууль хэрэгжиж эхэлснээр батлан хамгаалах, тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын төрийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурахгүй нийгэм, эрх зүйн баталгаа нь хэвээр хадгалагдах юм.
Мөн тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор болжээ.
Өөрөөр хэлбэл, өмнөх хуульд сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор байсан бөгөөд энэ нь төрийн албан хаагчдын тэтгэврийн хэмжээ буурах нөхцөлийг бүрдүүлсэн байжээ.
Уг хуулийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын 4 гишүүнээс өнгөрсөн оны 09 дүгээр сард өргөн барьж батлуулсан юм. Ингээд хууль 2019 оны 1-р сарын нэгнээс албан ёсоор мөрдөгдөж эхэллээ.